Хуурамч дипломтой сайд огцорчээ
- 2018-09-16
- Дэлхий
- 5
Испанийн Эрүүл мэндийн сайд Карман Монтон хуурамч дипломын асуудлаас болж огцорлоо. Карман Монтон Мадрид хотын I Хуан Карлос хааны нэрэмжит “Rey Juan Carlos” Их сургуулийн магистрын дипломыг зүй бус аргаар авсан нь илчлэгдсэн юм. Тэрбээр тус сургуулийн магистрын хөтөлбөрт огт хамрагдаагүй бөгөөд танил талаа ашиглан дипломыг өөрийн нэр дээр бичүүлж авсан байна. Уг мэдээллийг Карман Монтон үгүйсгэсэн ч албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэн “Хуурамч дипломын тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй байсан учир ийм шийдвэр гаргалаа” хэмээн тайлбарлажээ.
Карман Монтонд магистрын зэргийн дипломыг хууль бусаар олгосон “Rey Juan Carlos” их сургууль өмнө нь улс төрийн нөлөө бүхий эрхэмд хууль бусаар эрдмийн зэрэг олгосон хэмээн буруутгагдаж байсан аж. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес өнгөрсөн зургаадугаар сард албан үүргээ хүлээн авсан ба түүний Засгийн газраас хоёр ч сайд огцроод байна. Испанийн Соёлын сайд асан Максим Хьюрта татварын асуудлаас болж албан тушаалаасаа огцорчээ. Өмнө нь Мадрид мужийн дарга, сөрөг хүчний Ардын намын дарга нар хууль бусаар диплом авсан хэргээр албан тушаалаа өгөхөд хүрч байсан юм.
Б.Номуун
Сэтгэгдэл (5)
(64.119.19.156)
Манай намд тийм хуурамч дипломтой ажил хийдэггүй шоучин сайд байсан,
(202.21.106.118)
manai MAH bugd huuramch diplom sh dee .ed zailj mongol uls oron uragshaa yavah yumsan
(139.5.219.150)
manai darga nar bugd huuramch diplomtoi
Зочин (66.181.189.10)
Бүх яам, тусгай газар, Нийслэл, дүүрэг, хороо, бүх агентлаг, аймаг, сумын тамгын газрын бүх мэргэжилтэн, бүх шатны Засаг дарга нарын дипломыг шалгавал хуурамч хулхи дипломтоы хүний тоо ёстой "нүд орой дээр гарах"-аар юм гарна даа.Харамсалтай нь өнөөгийн нам төрийн тогтолцооноос болоод "тийм" шалгалт хийхгүй дээ
Ганаа (103.212.116.92)
Манай хиншүү Ганбаа юм бишүү ха ха
Хоосон байна
Хоосон байна