М.Обама номоо сурталчилж эхэллээ

 

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн бичсэн “Becoming” дурсамж номын нээлт арваннэгдүгээр сарын 13-нд Чикаго хотын “United Center” төвд болно. Тэрбээр номоо сурталчлах аяллаа энэ сард эхлүүлсэн бол арванхоёрдугаар сарын 17-нд Даллас хотод өндөрлүүлэхээр төлөвлөжээ. М.Обама уг аяллынхаа хүрээнд Нью-Йорк, Денвер, Лос-Анжелес зэрэг 10 хотоор зочлох гэнэ. “Becoming” дурсамжийн номын хэвлэлийн эрхийг эзэмшиж буй “Penguin Random House”-ын мэдээлснээр номыг 24 орны хэлээр орчуулах бөгөөд АНУ-д 32.50 ам.доллараар худалдаанд гарах юм.

Мишель Обамагийн дурсамжийн ном уншигчдыг түүний ертөнцөөр аялуулж, Чикагод хүүхэд насаа өнгөрүүлсэн охин хэрхэн АНУ-ын тэргүүн хатагтай болж, Цагаан ордонд төвхнөхдөө ажил, хувийн амьдралаа хэрхэн авч явж байсан тухайгаа хүүрнэх ажээ. Энэхүү дурсамж нь түүний бичсэн хоёр дахь ном бөгөөд 2012 онд “American Grown” нэртэй номдоо Цагаан ордны гал тогоо болон эрүүл хооллолтын тухай бичиж байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар тус тусын намтар номоо бичих тухай олон сая ам.долларын гэрээг “Crown” компанитай байгуулсан аж. Б.Обамагийн намтар номын нээлт 2019 онд болно.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (73.200.190.195)

    2018-09-22

    americt ch gesen avilga baigaa bizdee...