“AUDI” шинэ загварын автомашинаа танилцуулав
- 2018-09-19
- Дэлхий
- 0
Audi компани анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV загварын e-tron автомашиныг танилцуулж, захиалгын сувгаа нээжээ. Шинэ автомашиныг 2019 оны хоёрдугаар улиралд АНУ-ын зах зээлд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. SUV загварын etron нь таван суудалтай, хос хөдөлгүүртэй бөгөөд бүрэн цэнэглэлтээр 400 км зам туулах үзүүлэлтийг Европ стандартын шалгуураар харуулжээ.
Одоогоор АНУ-ын стандарт шалгуураар ороогүй байгаа гэнэ. Үүнээс гадна Audi e-tron дээд тал нь 200 км/цаг хүртэл хурдлах, 5.5 секундэд 0-ээс 96 км/цаг хүртэл хурд авах чадалтай ба DC ангиллын түргэн цэнэглэгчээр 30 минутын хугацаанд 80 хувь хүртэл цэнэглэдэг 95 кВатт/цаг багтаамжтай батерейг агуулжээ. Салонд байрлах хурууны даралт мэдрэгчтэй хоёр дэлгэцээр бүх зүйлсийг удирдаж болохыг автомашин үйлдвэрлэгч Audi компани онцолжээ. Энэхүү шинэ загварын автомашин нь 12 өнгийн сонголттойгоор 150 мянган ам.доллараар худалдах юм байна.
Г.Ням
Сэтгэгдэл (0)