Сарыг тойрох аяллын анхны зорчигч нь Японы тэрбумтан Юсаку Маезава
- 2018-09-19
- Дэлхий
- 0
Элон Мускийн үүсгэн байгуулсан “Space X” сансрын аяллын компани хэдэн жилийн дараа “Big Falcon Rocket” сансрын хөлгөөр сарыг тойрох аялал зохион байгуулах гэж байна. Сарыг тойрох анхны аяллын зочноор Японы хамгийн том онлайн хувцасны дэлгүүр “Zozotown”-ий эзэн, тэрбумтан Юсаку Маезава болохыг албан ёсоор зарласан байна. Тэрбээр 1972 онд ниссэн АНУ-ын Аполло багийнхнаас хойш саранд хүрэх анхны хүн болж байгаа юм. Гэвч сансрын “Big Falcon Rocket” хөлгийг хараахан бүтээж дуусаагүй аж.
Энэхүү ажлыг 2022 оны гуравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Өдгөө 42 настай Юсаку Маезава “Энэ бол миний насан туршийн мөрөөдөл. Би 2023 онд сансрыг тойрох аялалд явахыг үнэхээр хүсч байна” хэмээжээ.

Х.Заяа
Сэтгэгдэл (0)