Засгийн газрын гишүүдийнхээ хөрөнгөөр улсынхаа өрийг дарна
- 2018-09-19
- Дэлхий
- 4
Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Засгийн газрын гишүүдийнхээ албаны болон хувийн автомашин, нисдэг тэргийг дуудлага худалдаагаар зарж улсынхаа өрийг барагдуулахаар болжээ. Дуудлага худалдаанд оруулах автомашинуудын дунд сум нэвтэрдэггүй жийп зэрэг нийт тансаг ангиллын 100 гаруй автомашин, дөрвөн нисдэг тэрэг багтсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн даваа гарагт болсон дуудлага худалдаа төдийлөн амжилттай болсонгүй.
Учир нь, тус улсын Засгийн газрын зүгээс энэхүү дуудлага худалдаанаас 16 сая ам.доллар олно гэж тооцоолсон ч эхний өдрөө дөрвөн нисдэг тэрэг, сум нэвтэрдэггүй 2015 оны “Toyota Land Cruiser”, 2005 оны “Mercedes Jeep”, 2005 оны “Suzuki Hatchback” зэрэг автомашиныг 600 мянган ам.доллароор худалджээ. Сонирхуулахад, 2017 онд үйлдвэрлэсэн “Mercedes Maybach S-600” загварыг зах зээлийн үнээс бага буюу тал үнээр нь санал болгосон ч зарагдаагүй байна. Дуудлага худалдаанд оруулсан автомашинууд худалдан авагчдыг төдийлөн татахгүй байсан ба иргэд Засгийн газартаа туслах зорилгоор худалдан авалт хийснээ илэрхийлжээ.
Б.Номуун
Сэтгэгдэл (4)
Б.Батболд (112.72.11.104)
Монголоос бусад газар улс төрчид нь жинхэнэ эх орончид байх юм аа! Манай улс төрчид эрх мэдэлтэй болж ханаж цадахгүй идэж уух л сонирхолтой бирдүүд байх юм даа.

Зочин (66.181.180.211)
Гадны улс орон ийм оновчтой санаануудыг эрэлхийлж байхад манай олигархууд улсдаа өчнөөн тэр бумаар барилга байшингаа худалдаж улсаа хоослох бодлого баримталдаг.жнь.Чойжилсүрэн,Билигт г/м гишүүд
Хоосон байна
Хоосон байна