Брижит Макрон кинонд тоглолоо

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижит Макрон “Vestiaires” олон ангит кинонд тоглосон байна. “Vestiaire” богино хэмжээний олон ангит кинонд усанд сэлэгч Роми, Орсон нарын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түүхийг өгүүлдэг аж.

Францын тэргүүн хатагтайн тоглосон хэсгүүд болон хамтран тоглосон хүмүүсийн сэтгэгдлийг телевизийн “France2” сувгаар энэ сарын 15-нд дамжуулжээ. “Брижит манай цуврал киног байнга үздэг, үнэнч шүтэн бишрэгч учраас бидэнтэй хамтран тоглох саналыг уриалгахан хүлээн авсан” гэж жүжигчин Адда Абделли ярьсан байна. Францын тэргүүн хатагтай Брижит Макрон кино зураг авахуулахдаа цэнхэр өнгөтэй костюм өмсчээ. Тэрбээр энэ хувцастайгаа нөхрийнхөө тангараг өргөх ёслолд оролцож байсан юм.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.26.241)

    2018-09-20

    BRIGETTE SHE SO SEXY AT HER AGE

  • zochin (202.9.40.182)

    2018-09-20

    aztai emegtei.