Хятад худалдааны дайнд бэлэн гэв

БНХАУ худалдааны маргааны улмаас үүсч болзошгүй нөхцөл байдалд бэлтгэж байгаа талаар тус улсын Үнэт цаасны зохицуулах хорооны дэд дарга Фан Шинхай мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын ногдуулах тарифын улмаас БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 0.7 хувиар саарах эрсдэлтэйг анхааруулсан байна. Мөн "Дотоодын эдийн засаг нь маш сайн, хүчирхэг учир АНУ-ын шахалт үзүүлэх тактик үр дүнгүй" гэдгийг онцолжээ. Үүнээс өмнө АНУ-ын Засгийн газар ирэх долоо хоногт БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортод 10 хувийн тариф ногдуулах шийдвэр гаргасан юм. Харин 25 хувийн тариф ногдуулах шийдвэрээ ирэх он хүртэл хойшлуулаад байна.

Ингэснээр АНУ-ын бизнес эрхлэгчид бэлтгэл хангах боломж бүрдэнэ гэж гэж албаныхан тайлбарлажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын анхааруулж байсан тарифын шийдвэрийг ирэх даваа гарагаас хэрэгжүүлж эхэлнэ. Тэрбээр БНХАУ-д шударга бус худалдаагаа зогсоох боломжийг бүх талаар олгосон боловч шаардлагыг нь хүлээн авч биелүүлээгүй гэж үзжээ. Тариф ногдуулсан бүтээгдэхүүний жагсаалтад гар цүнхнээс авахуулаад хүүхдийн сандал, аж үйлдвэрийн салбарын химийн бүтээгдэхүүн багтжээ. Харин өндөр технологийн бүтээгдэхүүнээс “Apple”-ийн бугуйн цаг, “Airpod” чихэвч жагсаалтаас хасагдсан байна.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)