Ангараг гараг дэлхийгээс холдлоо

Ангараг гараг дэлхийд хамгийн их ойртсон анхны тохиолдлыг өнгөрсөн наймдугаар сард бүртгэсэн билээ. Гараг эрхсийн энэхүү содон үзэгдэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилсэн байна. НАСА-гийн судлаачдын баталснаар, Ангараг дэлхийгээс 57.6 сая километрийн зайд дөхөж ирсэн ба харагдах байдал нь тав дахин томорч, судалгаа хийхэд тохиромжтой болжээ.

Хүн төрөлхтөн Ангараг гарагийн дэлхийд ийм ойрхон ирсэн тохиолдлыг дахин харахын тулд 269 жил хүлээх хэрэгтэй гэж “Space.com” цахим хуудасны мэдээнд дурджээ. Нарны аймгийн дөрөвдэх гараг болох Ангараг гараг дэлхийгээс 300 сая километрийн зайд байрладаг аж. Хүн төрөлхтөн Ангараг руу 2022 онд нисэхээр төлөвлөсөн бөгөөд тус гарагт сансар судлалын долоон станц ажиллаж байна. Эдгээр станцын ирүүлсэн мэдээнээс үзвэл Ангараг гарагийн дундаж температур нь -63 хэмийн хүйтэн гэнэ. Мөн хөрсөн дэх төмрийн исэл хэт их тул улаан өнгөтэй харагддаг байна.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.168.131)

    2018-10-04

    барсуум