Жастин Тимберлейк загвараа танилцууллаа

 Дуучин Жастин Тимберлейк Америкийн “Levi’s” брэндтэй хамтран капсул цуглуулга гаргасан байна. Цуглуулгад Тимберлейкийн хамгийн дуртай загвар болох “Levi’s The 501 Slim Taper” цувралын скинни жийнсэн өмд, Trucker камуфляж өнгөтэй хүрэм, дөрвөлжин хээтэй юүдэнтэй цамц гэх зэрэг америк стилийн уламжлалт загварууд багтжээ.

Дуучин Тимберлейк уг цуглуулгыг бүтээхдээ брэндийн Сан-Франциско дахь “Eureka Innovation” лабораторид багагүй хугацаа өнгөрүүлсэн бөгөөд дизайнерын багтай хамтран загвар бүр дээр өөрийн санаа бодлыг тусган ажиллажээ. Хэдийгээр энэ нь эрэгтэй цуглуулга ч зарим хувцас эмэгтэйчүүдэд тохирно гэдэгт итгэлтэй байгаагаа дуучин Жастин Тимберлейк онцолсон байна.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)