Эрсдэлгүй бизнес эрхлэгч болох нь хамгийн чухал...

Жижиг дунд үйлдвэр эрхэлдэг иргэдэд тулгамддаг гол асуудал бол эрсдэлгүй бизнесээ эхлүүлэх юм. Иймд Хан-уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулж, бизнесийн соёлтой үйлдвэр эрхлэгч болгох зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг.
Тус сургалтын 2018 оны 10 дугаар сарын ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдаж манай дүүргийн 7 иргэн батламжаа гардан авлаа. Гарааны бизнесээ зөв алхамаар эхлүүлж, өөрийн өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй үйлдвэр эрхлэгч нар шинэ мэдлэг мэдээллээр хангагдаж, шинэ боломжыг олж харж чадсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

БИЗНЕСИЙН СОЁЛТОЙ ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ БАЙЦГААЯ …

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)