Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо өсөөр

Индонезид болсон газар хөдлөлт болон цунамигийн улмаас амиа алдсан хүний тоо 1558 болж нэмэгдсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газар мэдээлжээ.

Байгалийн гамшгийн улмаас 1424 хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлж байв. Гамшгийн талаарх шинэ мэдээллийг Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газар “Twitter” дэх хуудсандаа тавьжээ. Цунами дагуулсан газар хөдлөлтийн улмаас 2500 гаруй хүн гэмтэж бэртэж, 113 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бол 150 гаруй хүн нурангинд даруулсан хэвээр байна.

Есдүгээр сарын 28-ны өглөө Индонезын Сулавеси арлын эрэг хавьд Палу хотоос холгүй 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний дараа тус бүс нутагт дахин 7,4 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн дараах хэд хэдэн түлхэлт бүртгэгджээ. Палу хотод хоёр метр хүртэл өндөр цунами дэгдсэн байна.

Индонзид аравдугаар сарын 11-нийг хүртэл онцгой байдлын дэглэм тогтоожээ. Эрх баригчид байгалийн гамшгийн уршгийн арилгахад 560 тэрбум рупий /37,6 сая ам.доллар/ гаргахаар төлөвлөсөн байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)