Нүхтийн аманд ойн цэвэрлэгээг хийлгэж байна
- 2018-10-07
- Байгаль орчин
- 0
Хортон болон түймэрт өртсөн ойг цэвэрлэх зорилгоор Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг мөрдлөг болгож, Богдхан уулын Залаат, Нүхтийн аманд ойн цэвэрлэгээг хийлгэх шийдвэр гаргасан. Залаатын амны 17.3 га газарт 2018 оны 3 дугаар сард, Нүхтийн аманд 12 га талбайд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цэвэрлэгээний ажил эхэлсэн ч Нүхтийн ам орчмын зам бартаа сайд ихтэй, уулын эгц огцом налуу болон халтиргаа гулгаатай, техникийн саатлаас одоог хүртэл цэвэрлэгээний ажил дуусаагүй байна.
Нүхтийн ам талаас айл ихтэй, хашаа барьсан тул Жаргалантын амаар дамжуулан цэвэрлэгээний модыг зөөж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Зөвшөөрлийн дагуу ойн цэвэрлэгээ хийж буй компанийн үйл явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ой судалгаа хөгжлийн төвийн байцаагч, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хяналт тавин ажиллах явцад нойтон мод огтолсон тохиолдол гараагүй болно.
Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдлийг 2 дахин, түймэрт өртөх талбайн хэмжээг 3-4 дахин бууруулдаг. Ойн модны түймэрт тэсвэрлэх чадварыг 2 дахин нэмэгдүүлж, хортон шавжны хэт олширлыг багасгадаг. Мөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг байнгын ажлын байраар хангаж, гарсан модоор ахуйн хэрэгцээ, бордоо, барилгын материал, хавтан зэргийг үйлдвэрлэдэг ач холбогдолтой юм байна.
Сэтгэгдэл (0)