Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд Ж.Батсуурь ялалт байгуулжээ

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүнг аймгийн Сонгуулийн хороо танилцууллаа.  Аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багийн 1065 иргэн санал өгөхөөс 956 буюу нийт сонгогчдын 89,8 хувь нь санал хураалтад оролцоход АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь 678 хүний санал авч ялалт байгуулсан байна.

МАН-аас нэр дэвшигч С.Цэрэндондовт 275 хүн санал өгчээ. Мөн Сүхбаатар сумын нэгдүгээр багт ИТХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт зэрэг болсон. Тус багийн 511 хүн санал өгөхөөс 334 буюу 65,4 хувь нь саналаа өгчээ.

Сүхбаатар сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Д.Доржпалам 152 хүний санал, АН-аас нэр дэвшсэн М.Энх-Амар 181 хүний санал авч 54,2 хувиар ялалт байгуулсан байна.

 

М.Тогтох

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)