БНСУ-д хууль бусаар оршин суугаа Монголчуудын тоог зарлажээ
- 2018-10-15
- Дэлхий
- 0
БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоог өнөөдөр танилцуулжээ. Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийн асуудлаар тус улсын парламентын ажлын хэсэг засгийн газарт аудитын шалгалт явуулж байгаа юм. Үүний үр дүнд одоогийн визний бодлогын цоорхойг олж, засварлах зорилготой гэнэ.
2018 оны наймдугаар сарын байдлаар БНСУ-д 2.3 сая гадаадын иргэн оршин сууж байгаагийн 14.5 хувь буюу 335,433 хүн визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч байгаа ажээ. Тэдгээрийн хамгийн олон нь буюу 36 хувь нь (120,000 орчим) Тайландын иргэд гэнэ.
Харин Монголоос тус улсад нийт 44,272 хүн оршин сууж байгаагийн гуравны нэг орчим нь буюу 15,478 хүн хууль бусаар амьдарч байгааг хуулийн яамнаас нь онцолжээ. Өдгөө БНСУ-д амьдарч байгаа хууль бус цагаачдын 65 хувийг Тайланд, Хятад, Монгол, Казахстаны иргэд бүрдүүлж байгаа аж.
Б.Энх
Сэтгэгдэл (0)