Д.Трамп, Ким Жон Ун нар Монголд уулзаж магадгүй
- 2018-10-19
- Дэлхий
- 0
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын ээлжит уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс бэлэн байгаа талаар "РИА Новости" агентлагт онцолжээ. Ингэхдээ Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын үгийг эш татсан байна. Монголын эрх баригчид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор БНАСАУ-ын удирдагчийг эх орондоо албан ёсны айлчлал хийхийг урьсан нь олон улсын анхаарлыг татсан.
Умард Солонгос болон Монгол Улсын хооронд 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. БНАСАУ-ыг байгуулагч, анхны дээд удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилж байсан түүхтэй. АНУ-БНАСАУ-ын дээд түвшний дараагийн уулзалтыг ойрын хоёр сард зохион байгуулж магадгүй гэж Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон урьд нь мэдээлсэн билээ. Уулзалтыг зохион байгуулах хотын жагсаалтад Женев, Улаанбаатар, Пхеньян, Стокгольм хот багтжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)