Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүрийг 9 жилийн хугацаанд барьж байгуулжээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин барилгын ажлыг эхлүүлснээс хойш есөн жилийн дараа дэлхийн хамгийн урт далайгаар нээгдсэн гүүрийг албан ёсоор нээжээ.

Хамгийн урт далайн гүүрний нээлтийг Хонг Конг болон Макаогийн удирдагчид Жухайд албан ёсоор өнөөдөр нээлтийн хийсэн байна.
Гүүрний хүрэх замыг оруулаад гүүр нь 55 км (34 миль) бөгөөд ХонгКонг-Макау-Жухай холбодог. Энэхүү гүүр нь ойролцоогоор 20 тэрбум орчим доллараар (15.3 тэрбум фунт) хийгджээ.

Макаогоос Гуандун мужийн Жухай хотыг дамнан Хонг Конг хүрэх тус гүүр нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр авчрах болно гэж албаныхан мэдээлжээ.

Одоогийн байдлаар Хонг Конг, Макао хоёрын хооронд явдаг автобусыг усан онгоцны тусламжтайгаар ус гатлуулж байгаа бөгөөд тус гүүрийг ашиглалтад оруулснаар нийт аяллын хугацааг 3.30 цаг болгон богиносгох ажээ. 

Далайн гүүрэн гарцыг 400 мянга орчим ган төмрөөр барьсан бөгөөд энэ нь 60 ширхэг эфилийн цамхаг барьсантай тэнцэхүйц юм байна. Энэ нь газар хөдлөлт болон хар салхинд тэсвэртэй ажээ.

Усан онгоцыг чөлөөтэй өнгөрүүлэх зорилготой гүүрний дунд хэсэгт 6.7км хэсэг усан доогуур туннелтэй.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)