Өвөлжилтийн бэлтгэл ажил 85,8 хувьтай байна

Өвөрхангай аймаг мал аж ахуйн хувьд аймгийн хэмжээнд 6,7 сая толгой мал намаржиж нэг сая гаруй толгой малыг иргэд эдийн засгийн эргэлтэд оруулснаар 6,1 сая толгой мал 16 мянган малчин өрхөд өвөлжиж, хаваржих урьдчилсан тоо гарчээ.

Өнгөрсөн зун газрын гарц тааруу байсны зэрэгцээ бэлчээрийн даац 3.2 дахин хэтэрсний улмаас мал аж ахуйн салбарт отор нүүдэл хийх зайлгүй шаардлага тулгарч байгаа ч ХХААЯ-наас шүлхий өвчин гарсан сумдын малчдыг отор нүүдэл хийхийг хоригложээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг Сумын олон аймгийн аюулгүй нөөц, худаг усны бэлэн байдал, усан нахгамж, хашаа хороо, өвс тэжээлийн бэлтгэл гэсэн үзүүлэлтийн дагуу хангадаг юм. Малчдын түвшинд бэлтгэх 60 мянган тонн орчим өвс, 30-аад мянган тонн өвс, тэжээл авах ёстойгоос нийт ажлын 70 хувийг бүрдүүлжээ.

Аймгийн Аюулгүйн нөөцөд 250 тонн өвс, 100 тонн тэжээл бүрдүүлэхээр төлөвлөж, Сэлэнгэ аймгаас боодол өвсийг 7200 төгрөгөөр тооцож худалдан авч байгаа ажээ. Мөн газар тариалангын үс нутаг болох Хархорин суманд 5 мянга 668 га-д тариалалт хийсэн бөгөөд 211 га-д хүнсний ногоо, 372 га-д төмс, 1898 га-д  ногоон тэжээл тариалсан байна.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр 13 суманд инженерийн хийцтэй 15 худаг шинээр гаргаж, 3 худаг сэргээн засварлах ажлыг 10-р сард багтаан дуусгаж байгаа юм. Аймгийн хэмжээнд намар хур тунадас ихээр орж үр тарианы болц оройтож мөн хяруунд цохиулснаас үүдэн  жин, цавуулаг нь тэнцэхгүй их хэмжээний будаа малын тэжээлд шилжиж байгаа тул малчид тариаланчдыг холбон ноос, арьс ширны урамшууллын мөнгөөр малын тэжээл худалдан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж холбогдох яаманд санал хүргүүлжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)