Галшарын улаан ямааны үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшинд хянан магадлагаа хийлээ
- 2018-10-29
- Орон нутаг
- 0
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-145 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг удирдамжийн дагуу хавар, намрын технологит хугацаанд Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Дархан, Баянмөнх зэрэг суманд ажиллаж, Галшарын улаан ямааны үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшинд хянан магадлагаа хийж, малчид, мал аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонслоо. Ажлын хэсэг Галшарын улаан ямааг бие даасан омогоор баталгаажуулах асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
Галшарын улаан ямаа нь тал хээр, хуурай, хээрийн бүсийн Галшар, Баянхутаг, Баянмөнх, Дархан сумдад голлон, аймгийн нийт суманд жигд тархсан бөгөөд цөм сүргийг Галшар сумын Оч, Сангийндалай гэсэн багт сонгон үржүүлж байна. Хэнтий аймгийн ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах зорилгоор үндсэн сайжруулагчаар ашиглаж ирсэн энэхүү ямааг бие даасан омог болгон баталгаажуулахаар 2007 оноос судалгааны ажил хийж эхэлсэн.
Үржлийн ажлын ололтыг хянан магадласнаар малын тоог чанарт шилжүүлж ашиг шим, хүртээмжийг сайжруулах, генетик нөөцийг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, шинэ үүлдэр, омгийг бий болгох Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Сэтгэгдэл (0)