Ши Жиньпин: Бид дэлхийн анхаарлыг татсан шинэ гайхамшгийг бүтээнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хятад улс өөрчлөлтийг бүх талаар хэрэгжүүлэх болно. Манай улс дэлхий дахины анхаарлыг татсан шинэ гайхамшгийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэж мэдэгдлээ. Олон улсын тавцан болон Хятадын дотоод байдалд гүнзгий өөрчлөлт гарч буй өнөө үед Ши Жиньпиний энэ үйл ажиллагаа, байр суурь дэлхий дахинд тодорхой мэдээлэл өглөө гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, нөхцөл байдал ээдрээтэй болох тусам Хятад улс хүчтэй бодлого хэрэгжүүлж, Хятадын өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлж эхэлснийг харуулсан юм. Дэлхий дахин одоо 100 жилд гараагүй өөрчлөлттэй нүүр тулж байна. Нэг талаар дэлхийн эдийн засаг даяаршиж, олон улсын дэг журам, эдийн засгийн нөхцөлд тохируулга хийж, улс орнууд шинэчлэл, хөгжлийн шинэ орон зайг эрэлхийлж эхэлсэн. Хятадын нийгэм, эдийн засаг чансаатай хөгжлийн шатандаа шилжсэнийг онцлох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн ганц талт болон худалдааг ивээх үзэл, популизм газар авч, дэлхийн худалдааны зөрчил хурцдан, олон улсад эрсдэл үүсгэж, Хятад улсын эдийн засагт дарамт үзүүлж байна.

ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ

Өөрчлөлт нээлт бол Хятад, улсын хувь заяаг шийдэх чухал хүчин зүйл гэдгийг тус улсын дарга Ши Жиньпин онцолсон. Тэрбээр "40 жилийн турш, Хятадын ололт амжилтыг дэлхий дахин гайхширч байна. Сайжирч байгаа тул үргэлжлэн замналгүй яах вэ. Бидэнд элдэв бэрхшээлтэй асуудал тулгарч байгаа боловч замнал дундаа шийдвэрлэж, бэрхшээлийг  тэвчих хэрэгтэй. Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ зогсоохгүй. Бид өндөр гараанаас дээд давхаргад, хэт алсын  зорилтын төлөө өөрчлөлт нээлтийн бодлогоо хэрэгжүүлнэ" хэмээснийг Дорно дахины судлаачид онцолж байна. Хятадын Засгийн газар өөрчлөлт нээлтийг хэрхэн хөгжүүлэх талаар дараах  дөрвөн  заалтыг  дэвшүүлжээ. Нэгдүгээрт, БНХАУ бие даасан инновац хийж, бодит хүчин чадлаа эрчимжүүлэх. Хоёрт, Хятадын аж үйлдвэрийг дижитал, цахим, ухаалаг хэлбэрээр хөгжүүлэх. Гуравт, чөлөөт худалдааны бүс ба Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүс байгуулах замаар Хятадын өөрчлөлт нээлтийн хөгжлийн шинэ өндөрлөг бий болгох. Дөрөвт, Хятад улс хөгжлийн тэнцвэр, зохицуулалтыг анхааралдаа авах зэрэг болно. Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жил бол олон улстай хамтран ажилласан он жилүүд юм. Дэлхийн банкны тооцоогоор 2017 онд, Хятад улсын дэлхийн эдийн засагт эзлэх хэмжээ 15.3 хувьд хүрчээ. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр нь 34 хувьд хүрсэн байна. Варшавын их сургуулийн Европын төвийн захирлын үнэлснээр Хятадын өөрчлөлт нээлт хүн төрөлхтөнд туршлага, эд баялаг бий болгосон нь дэлхий дахин, ялангуяа хегжлийн замаа хайж байгаа улс оронд маш чухал,үнэ цэнэтэй юм. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойгоор Ши Жиньпин дарга Гуанжоу хотод ажиллаж байгаа нь "Бүх талаар өөрчлөлтийг гүнзгийрүүлж, бүх талаар нээлттэй байх"-ын төлөө Хятад улсын дэлхий дахинд өгч буй дохио юм. Ирээдүйд Хятад улс хүн төрөлхтөний анхаарлыг татсан олон гайхамшгийг бүтээх нь зайлшгүй гэдгийг ажиглагчид онцолжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.21.106.162)

    2018-10-30

    Хичнээн сайн удирдагч байгаад байгаад өөрснөө юу ч хийхгүй

  • (203.91.115.249)

    2018-10-30

    энэ хүн бол үнэхээр гайхалтай удирдагч. бид нэг ийм хүнтэй бол ч дороо л өндийнө дөө

    2018-10-30

    Хичнээн сайн удирдагч байгаад байгаад өөрснөө юу ч хийхгүй

  • иргэн (202.126.89.85)

    2018-10-30

    энэ хүн ч улам л Горбачёвтай адил санагдах боллоо