Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байна
- 2018-11-04
- Орон нутаг
- 0
Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ”-г жилийн ажлыг улс орон даяар хэрэгжүүлсэн юм.
Уг ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авлаа.
2018 оны 6-9 дүгээр сард мал угаалгын ажлыг орон даяар явуулж, 19 сая малыг хамруулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 96,1 гаруй хувьтай байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилсан болно. Үүнээс гадна өвөлжөө 4.462,1 мянган м2, хаваржаа 9.759,0 мянган м2, уст цэг 342,4 мянган м2, агуулах 902,1 мянган м2, нийт 19.385,1 мянган м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийлээ.
Одоогийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 10,2 сая мал, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 13,8 сая, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 8.5 сая малыг хамруулж, нийт 32.5 сая малыг дархлаажуулаад байна. Энэ бүхэн
Сэтгэгдэл (0)