Төөрсөн бамбаруушийг малчны хотонд өвөлжүүлэхээр болжээ
- 2018-11-11
- Орон нутаг
- 0
Дорнод аймгийн Баян-Уул сумын малчны хотонд аравдугаар сарын 11-ны өдөр баавгайн бамбарууш орж иржээ. Малчин Баттөмөр түүнд мах өгөхөд цагийн дараа хашаа ч юм явсан байжээ. Гэтэл долоо хоногийн дараа буюу аравдугаар сарын 17-нд баавгайн бамбарууш буцаад хүрээд ирсэн талаар малчин н.Баттөмөр ярьсан байна.
Аймгийн Ан амьтан хамгаалах нийгэмлэгээс уг бамбаруушийг хэтэрхий нялх, цас их орсон тул байгальдаа амьдарч чадахгүй гэж үзэж, улмаар Баян-Уул сумын 3-р багийн малчин Баттөмөрийн өвөлжөөнд байлгахаар шийдвэрлэжээ. Бамбаруушийг мах, лууван, сүүгээр хооллож байгаа бөгөөд зөгийн балд дуртай учир иргэдээс түүнийг хооллоход тусламж хүсчээ.
М.Тогтох
Сэтгэгдэл (0)