Дөрвөн километр өргөст торон саад татжээ

Хил зөрчигчдийн үйлдлийг таслан зогсоох, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших улсын хилийн хариуцсан хэсэгт буюу Монгол Улсын хилийн 26, 27-27/1, 38-42 дугаар тэмдгийн хооронд дөрвөн километр өргөст торон саад татжээ.

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн хил орчмын бүс нутгуудаас хоёр удаагийн тохиолдлоор 70-аад адуу хил даван хулгайд алдагдсан байдаг. Үүний 30 гаруй нь Ногооннуур сумаас алдагдсан учир дээрх нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор Хилийн 0285 дугаар анги аймгийн удирдлагуудад санал болгож торон саад татахад шаардагдах хөрөнгийг буюу 11.8 сая төгрөгийг шийдвэрлүүлж, ажлаа ийнхүү хийж дуусгасан байна.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (64.119.23.123)

    2018-11-12

    Улсын хилээ баталгаажуулаад нэгмөсөн хана босгоочдээ

  • Цагаан-Өвгөн (150.129.141.60)

    2018-11-12

    Хилийн тор татсан нь ямар өрөвдмөөр юм бэ?Хилийн бүс буюу зогоон тодорхойгүй,хил тогтоосон байдал тодорхойгүй. Олон улсын журмаар бол усны хагалбар шугамаар тогтоох журамтай. Сүр сүлдгүй хэрэн шон өргөст торны мөнгө чухал биш улсын хилийн дархлаа чухал. Хилийн малнууд юу хийдэг юм бэ?

  • (122.201.21.69)

    2018-11-12

    Модон шон 2 жилийн настай ахиад 11 сая зарна даа.

  • Баадай (202.9.41.76)

    2018-11-12

    Ингэж хөрөнгө зарахаа болиод ажлаа олигтойхон хий л дээ.Тэр тор чинь ан амьтанд аюул болдгийг мэдэхгүй б.на уу???Мэдсээр байж мөнгө идэх гэж л ингэж заваарч б.гаа юм.