Уул руу аялахаар явсан хятад иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
- 2018-11-13
- Орон нутаг
- 1
Өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар “Ууланд гурав хоног аялаад ирнэ” гэж яваад сураггүй алга болсон байдаг. Тус аймгийн онцгой байдлын газар энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авчээ. Алга болсон хятад иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 1 алба хаагч, 1 газарчин, БНХАУ-ын 5 иргэн, 1 автомашин, нийт 22 хүн, 3 автомашин, 14 морьтойгоор Хээрийн штабаас урд зүгт Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Засаг-Уул” /Ө-50024/50.2//, У-99052/46.9/// гэдэг газраас “Бэлтсийн гол” /Ө-50026/56.4//, У-99051/43.6/// гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:20 цагт түр зогсоожээ. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)
ариунболд (202.131.225.150)
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэх нэр өгнө 2. 4-н оронтой нууц үг 3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4. Mongolia гэж бичнэ 5. Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг