Нефтийн дэлхийн зах зээлийн үнэ буурсаар байна
- 2018-11-14
- Дэлхий
- 0
АНУ-д олборлодог нефтийн үнэ өчигдөр долоон хувиар унаж, нэг баррель нь 55 доллар 69 центэд хүрлээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт болж байгааг ажиглагчид дурдаж байна.
Мөн өчигдөр “Брент” маркийн нефтийн нэг баррелийн үнэ 65 доллараас доош орж буурсан тухай бид мэдээлсэн. Ерөнхийдөө нефтийн дэлхийн зах зээлийн үнэ 12 дахь өдрөө дараалан буурч байна. Зургаан долоо хоногийн өмнө Америкийн нефтийн нэг баррель нь 76 доллартай тэнцэж байсан.
Газрын тос экспортлогч орнуудын нэгдэл буюу ОПЕК өмнө нь ханшийг өсгөхийн тулд нийлүүлэлтээ бууруулах бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тэднийг ийм шийдвэр гаргахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын хувьд, газоын тосны үнийг буулгах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ОПЕК-ийн орнуудад шахалт үзүүлж магадгүй гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байсан юм. Иранд хориг тавьснаар дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт хумигдаж, үнэ өсөх эрсдэлтэй. Тиймээс тэрээр ОПЕК-т олборлолтоо нэмэгдүүлэх шахалт үзүүлэх замаар үнийг зохистой хэмжээнд нь барих төлөвлөгөөтэй байна. Учир нь үнэ хэтэрхий өсөх нь ОХУ-д ашигтай. Ер нь ханш унагаж, ОХУ-ыг доройтуулахын тулд л Иранд тавьсан хоригийг цуцалсан гэх мэдээлэл Ирантай хэлэлцээр байгуулсны дараа гарч байв.
Б.Энх
Сэтгэгдэл (0)