Энэ жил өвс, тэжээл ахиу базаагаад байна
- 2018-11-16
- Байгаль орчин
- 0
Арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд малчдын түвшинд нийт 1,1 сая тонн өвс, 16.6 мянган тонн сүрэл, 113.4 мянган тонн ногоон тэжээл, 42.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 79.8 мянган тонн гар тэжээл, 10.8 мянган тонн дарш, 107.6 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 89.5 хувь юм. Өмнөх онтой харьцуулахад энэ жил өвс 227 мянган тонн, ногоон тэжээл 90.8 мянган тонн, гар тэжээл 38.6 мянган тонноор тус тус ахиу бэлдээд байна.
Орон нутагт мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас аймгуудын удирдлагуудад хандан нөөцийн өвс, тэжээлийг хадгалах өвсний саравч, тэжээлийн агуулахыг ариутгаж бэлэн болгох, мал амьтны гоц халдварт өвчний голомт илэрсэн бол тухайн бүсээс бэлтгэсэн өвсийг өөр аймаг, сум руу тээвэрлэхгүй байх, аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвсийг тээвэрлэхдээ тухайн сумын Мал эмнэлэг үржлийн тасгаас өвсний гарал үүслийн гэрчилгээг авсан байх зэрэг чиглэл өгч ажилласан.
Мөн “Хадлан, тэжээл -2018” болзолт уралдааныг улс орон даяар зарласан бөгөөд хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн аймаг, сум, баг, малчдын бүлэг, хоршоо, фермерийг шалгаруулахаар ажиллаж байна гэж ХХААХҮЯ-с мэдээлж байна
Сэтгэгдэл (0)