Ж.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригт хуулийн зөрчил олон байна
- 2018-11-17
- Видео
- 0
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байх үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд байнгын хорооны гишүүдээс шүүмжлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Миний хувьд Ерөнхийлөгчийг буруутгахгүй байгаа. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа өөр зүйл ярьдаг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болохоороо мөн өөр зүйл ярьдаг байж болохгүй л дээ. Хүн ярьсан зүйлийнхээ эзэн нь байх хэрэгтэй гэж би боддог. Өнгөрсөн дөрвөн жил та МАН-ын бүлгийн 26 гишүүдэд та нартай, та наргүйгээр хурлаа хийнэ. Та нар гарвал гар гэж хэлдэг байснаа мартчихсан бололтой. 2019 оны төсвийг 42 гишүүнтэй баталсан гэж Ерөнхийлөгчийн хоригт дурдсан байгаа юм. Тэгэхээр таны тухайн үед хэлж ярьж байсан үг өнөөдөр таны хувьд юу гэж бодогдож байна гэж асуумаар байна” гэв.
Сэтгэгдэл (0)