Говьсүмбэр аймагт "ТҮЦ" машинаар 2175 хүн үйлчлүүлжээ

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төвд байрлах төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар энэ оны гуравдугаар улиралд нийт 2175 хүн үйлчлүүлсэн байна. 

Үйлчлүүлсэн иргэдийг ангилж үзвэл,  881 нь иргэний үнэмлэхний лавлагаа, 430 нь нийгмийн даатгалын шимтэл төлөлт, 216 нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан бол тээврийн хэрэгслийн лавлагааг зөвхөн хоёр хүн авчээ. Харин тухайн хугацаанд  тус аймагт байрлах “ТҮЦ” машины үйлчилгээний талаар иргэдээс  нийт зургаан удаагийн дуудлага ирсэн гэнэ. 

Иргэдээс тог тасарсан, ТҮЦ машин ажиллахгүй байгаа, хэвлэх төхөөрөмжтэй холбоотой санал гомдол ирснийг албаныхан шуурхай  ажиллаж засварлажээ. 

С. Номужин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)