Н.Оюундарь: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал иргэд цалин ч үгүй тэтгэвэр ч үгүй болох магадлалд орно

Байнгын хорооны өчигдрийн хурлаар УИХ-ын гишүүн Оюундарь: Хэрэв бид энэ хоригийг бүхэлд нь хүлээгээд авчихвал Монгол Улс төсөвгүй болох эрсдэлтэй учирна. 12 сарын 5 гэхэд аймаг, нийслэл төсөвөө баталчихсан байх ёстой. Их хурал энэ төсвийг л хараад байна.

Цаашилбал, сум дүүргийнхэн 12 сарын 25 гэхэд баталчихсан байх ёстой. Энэ хоригийг хүлээж авбал төсөвгүй болно. 180 мянган төрийн албан хаагчид, ахмадууд цалин тэтгэвэргүй болох эрсдэл үүснэ. Цалин тэтгэвэрээ өгч чадахгүй бол улс оронд юу болох вэ гэж бодож үзэж, болгоомжтой хандах хэрэгтэй. Дөрвөн хүний нэг нь төрийн албан хаагч гэдгийг бодох хэрэгтэй.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)