С.Бямбацогт: Төсөв бол тоглоом биш

Бидэнд тавьсан хориг бол энд байна. Хоригоо тодотгоод ийм бичиг орж ирсэн. Ингээд үзэхээр бид ямар дэгээр хэлэлцэх нь тодорхойгүй болчихоод байна. Хоригийг 14 хоногт багтааж хэлэлцэж дуусгана. Өөрөөр хэлбэл, 11 сарын 28 гэхэд хэлэлцэж дууссан байх ёстой. Хэрвээ энэ хугацаанд хоригоо хэлэлцэж дуусахгүй бол яах вэ. Хууль зөрчсөн асуудал үүсэх үү.

Гэтэл тодотголын хэлэлцэх үү, хоригоо хэлэлцэх үү гэдэг нь тодорхой биш болчихлоо. Төсөв бол тоглоом биш. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын онцгой бүрэн эрх нь төсөв батлах. Улсын төсвийг батлахын тулд өмнөх жилийнхэн 5 сард төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөө баталдаг. 6, 7 сард аймаг яамдууд төсвийнхөө саналыг Сангийн яаманд хүргүүлдэг. 8 сард Сангийн яам хүргүүлсэн саналыг нэгтгээд 9 сард Засгийн газраар хэлэлцүүлж, холбогдох сайд нарынхаа саналыг авч 9 сарын 30-нд УИХ хурал өргөн мэдүүлдэг. УИХ 11 сарын 15-ны дотор төсвийг батлах ёстой. Төсөв батлах тоглоом биш шүү.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.179.210)

    2018-11-22

    Odoo JDU hariutslagaa huleetsgeej ehlej baina harin KONTESSIIN olon IH NAYADUUDIIN HARIUTSLAGA NOMTOIBAYAR,MUNHBAT,BYAMBATSOGT nariig hurdan shuugeecheee