Гамшигт үзэгдлийн улмаас 4 аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна.

    Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарчээ.  

   Хор уршгийг арилгахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.

 Нэмэлтээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатараас хөдөллөө гэж гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.120.147)

    2018-11-26

    Нөгөө стандарт гэдэг юм хаана байнаа. чанартай юм хийл дээ,цахилгаангүй хэцүүеэ, мэргэжлийн хяналтынхаа