Өдөрт 137 эмэгтэй зүй бусаар амиа алддаг
- 2018-11-27
- Дэлхий
- 0
НҮБ-ын Мансууруулах бодис ба гэмт хэргийн азар (UNODC) -ийн гаргасан шинэ мэдээллээс харахад дэлхий даяар өдөрт дунджаар 137 эмэгтэй нөхөр эсвэл гэр бүлийн гишүүнийхээ гарт амь насаа алдаж байна. Мөн "эмэгтэйчүүд гэртээ амь насаа алдах өндөр магадлалтай байдаг" гэж үзсэн байна. Учир нь өнгөрсөн онд амь үрэгдсэн 87 мянган эмэгтэйн талаас илүү хувь нь хамгийн ойрхон харилцаатай байдаг гэр бүлийн гишүүнийхээ гарт амь насаа алджээ. Үүнээс ойролцоогоор 30000 нь ойр дотны нөхөр гэр бүлийн хэн нэгэн гишүүн, 20000 эмэгтэй нь ойрын төрөл садныхаа гарт амь насаа алдсан байна. Түүнчлэн Африк эмэгтэйчүүд ялангуяа хайртай дотнын хүмүүсийнхээ гарт зүй бусаар амь насаа алдах өндөр магадлалтайг НҮБ-ын Мансууруулах бодис ба гэмт хэргийн газраас мэдээлжээ. Тухайлбал, 100 мянган хүн амд хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүнийхээ гарт амиа алдсан тохиолдол Африкийн орнуудад өндөр үзүүлэлттэй гарчээ.
“BBC” агентлагын олон улсын сурвалжлагчид энэ асуудалд анхаарлаа хандуулж мониторинг явуулсан байна. Тэд 2018 оны аравдугаар сарын 1-нд дэлхий дахинд гарсан гэмт хэргүүд дундаас уг мэдээллийг олж тогтоосон байна. Мониторингийн дүнд 21 улсад өдөрт 47 эмэгтэй бусдын гарт зүй бусаар амь насаа алдсан тохиолдлыг олж тогтоожээ. Эдгээр тохиолдол бүгд хэргийн шалгах явцтай байгаа бөгөөд заримынх нь түүхийг онцлон тус агентлаг нийтэлжээ. Тухайлбал, Жудит Чэсанг, 22 настай Кени эмэгтэйн түүх юм. Тэрбээр гурван хүүхдийн эх бөгөөд нөхрөөсөө салсан байжээ. Нөхрөөсөө салсан бүсгүй эцэг, эхийнхээ тосгонд очиж амьдарч байж, харин төд удалгүй нөхөр нь түүнийг хөнөөжээ. Харин цагдаа нар бүсгүйг тосгоны оршин суугчид хөнөөсөн хэмээн үзжээ.
Үүнээс гадна 18 настай Энэтхэг, 24 настай Иран, 36 настай Франц, 39 настай Бразил бүсгүйн амь насаа алдсан эмгэнэлт мэдээллийг олон нийттэй хуваалцжээ. https://www.bbc.com/news/world-46292919
С.Хорлоо
Сэтгэгдэл (0)