Банк хоорондын 3 сая төгрөгийн гүйлгээг ямарч хүлээлтгүй шилжүүлдэг боллоо
- 2018-11-27
- Байгаль орчин
- 0
Банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ ямарч хүлээлтгүй өнөөдрөөс эхэлж, шилжүүлдэг боллоо.. Өмнө нь банк хоорондын гүйлгээ нэг сая төгрөг дотор хүлээлтгүй хийгдэж, харин нэг сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ 2-3 цагийн хүлээлттэйгээр шилждэг байсан юм. Тухайлбал, 14 цагаас хойш нэг сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд дараагийн өдрийн 11 цагаас өмнө ордог байсан. Тэгвэл өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ хийхэд ямар нэгэн хүлээлтгүйгээр шууд дансанд мөнгө орохоор зохицуулсан байна. Банк хоорондын гүйлгээг давхар Монголбанк хяналт тавьж ажилладаг ч гурван сая төгрөгийн гүйлгээг 3-4 секундын хугацаанд хянаж, гүйлгээ богино хугацаанд хийх боломжтой юм байна.
Б. Хулан
Сэтгэгдэл (0)