Баянхошуунд агаарын чанарын индекс 583-т хүрч гамшгийн хэмжээнд очлоо

 

Агаарын чанарын индекс өнөөдөр 11.00 цагийн байдлаар Баянхошуунд 583, 100 айл орчимд 253, МҮОНРТ-ийн орчимд 370 зааж байна.

АЧИ 50 байх нь агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Тэгвэл Баянхошуу орчимд АЧИ хэвийн үзүүлэлтээс 12 дахин их байгаа юм.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг юм байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)