Америкт дөрвөн иргэн тутмын нэг нь фэйсбүүк хаягаа устгажээ
- 2018-11-30
- Дэлхий
- 1
Америкийн залуу хэрэглэгчдийн бараг тал буюу 44 хувь нь фэйсбүүкийн аппликейшныг гар утаснаасаа устгасан байна. Тус улсын 18-29 насны залуучууд фэйсбүүкт зарцуулах хугацаагаа багасгасан гэх үзүүлэлтийг Америкийн “Pew Research Center” судалгааны байгууллагаас гаргасан нь америкчуудын дунд гайхшрал төрүүлж байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 26 хувь нь Фэйсбүүк аппликейшнийг гар утаснаасаа устгажээ. Үүнээс гадна, залуусын 42 хувь нь фэйсбүүкээсээ хэдэн долоо хоногийн хугацаагаар завсарлага авч байгаа аж. Энэхүү үзүүлэлтүүд нь америкийн залуу хэрэглэгчдийг фэйсбүүкээс холдож буйг харуулж байгаа гэж судлаачид онцолж байгаа юм.
Судалгаагаар фэйсбүүкийн хэрэглэгчдийн ойролцоогоор есөн хувь нь хувийн мэдээллээ татаж авсан байна. Энэхүү судалгаагаар нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 47 хувь нь гар утаснаа аппликейшнээ устгасан байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (1)
(202.179.24.155)
Face haygaa yaaj ustgadag yum be?