“Лэнд менежер” шинэ программ хангамжийг нэвтрүүллээ

Монгол Улсын хэмжээнд Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд “Лэнд менежер” хэмээх шинэ программ хангамжийг нэвтрүүлж эхэллээ.

Ингэснээр “Тусгай хамгаалалттай газар нутагт нэгж талбарын ашиглагч нарын мэдээлэл нь өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжиж байна. Мөн улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбогдохоос гадна иргэн, ААН, байгууллагуудад үзүүлж буй газрын харилцааны үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэж, цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилж байна” гэж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл мэдэгдэж байна. 

Тус систем нь улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сантай холбож мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэд, ААН-үүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх, хянах боломжийг бүрдүүлэх ба нотариат, банк санхүүгийн болон бусад эрх бүхий байгууллагатай бодит агшны мэдээллийг солилцох боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн нийт Тусгай хамгаалалтын 33 захиргаанд нэгдсэн стандарт бүхий нэг систем ашиглаж, 30 гаруй төрлийн өргөдлийн бүртгэл, түүний шийдвэрлэлт, 41 төрлийн тайлан мэдээ автоматжиж, 10 гаруй төрлийн хяналт шалгалтыг мөн автоматаар хийх боломж бүрдэх юм байна.

 Б.Заяа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)