Мишель Обамагийн бичсэн ном борлуултаараа тэргүүлж байна
- 2018-12-04
- Дэлхий
- 1
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн бичсэн ном АНУ, Канадад гурван сая хувь борлож дээд амжилт тогтоосон талаар “Вашигтон пост” сонин онцолжээ. “Ве соming” номын нээлт өнгөрсөн сарын 13-нд болж, 2013 оны хамгийн борлуулалттай номоор шалгарчээ. Хатагтай Обамагийн намтар номыг хэвлэсэн “Pеnguin Random House” компани Их Британи, Гярман, Франц, Голланд, Испани, Дани, Норвеги, Герк зэрэг 31 улсад орчуулан хэвлэх зөвшөөрөл олгосон байна.
Энэхүү номондоо Мишель Обама АНУ-ын тэргүүн хатагтай байсан дурсамжаа бичсэн байна. “Ве соming” номыг amozen.сom сайтын хэрэглэгчид таван одоор үнэлжээ. АНУ-ын хамгийн том номын дэлгүүрийн сүлжээ “Вагnes Noble” дэлгүүр Мишель Обамагийн дурсамж номыг энэ оны шилдэг бүтээлээр нэрлэсэн байна.
Б. Хулан
Сэтгэгдэл (1)
(31.30.149.42)
terni nomiig bil hezeech unshahgui