Пхеньяны эсрэг хоригоо сулрууллаа
- 2018-12-05
- Дэлхий
- 0
Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээнээс хүмүүнлэгийн тусламжийг хасах журамыг хялбаршуулж магадгүй гэдгээ НҮБ-ын аюулгүйн зөвлөл мэдэгдлээ. Пхеньянд хүмүүнлэгийн тусламж хүргэх үйл явц хэтэрхий инх төвөг чирэгдэл учруулж байна гэсэн гомдол шүүмжлэл их гарах болжээ. Тиймээс НҮБ-ын аюулгүйн зөвлөл хаалттай хуралдаж, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн зэвсгийн хөтөлбөртэй холбогдуулж, авсан хориг арга хэмжээний хэрэгжилтийн тайлан илтгэлийг хэлэлцсэн байна. Хуралдааны дараа тус зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг Швед улсын суурин төлөөлөгч Олоф Скуг уншиж, танилцуулжээ.
Умард Солонгосын Засгийн газар улсдаа үүссэн хүнс, эм тарианы гачигдлыг шийдвэрлэх гол үүрэгтэй гэдгийг илтгэлд онцолсон байна. Хүмүүнлэгийн тусламжийн хориг арга хэмжээний жагсаалтаас хасах үйл явц хэтэрхий чирэгдэлтэй байгаагаас хүмүүнлэгийн олон байгууллага асуудлыг шийдэхийг хүлээж, цаг алдаж байгааг дурьдсан байна.
С.Эрхэс
Сэтгэгдэл (0)