А.Меркель нөлөө бүхий эмэгтэйгээр тодорлоо

“Форбс” сэтгүүл уламжлал ёсоор 2018 оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтаа нийтэлжээ. Энэ жилийн жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Ангела Меркель дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтыг найм дахь жилдээ тэргүүлж байгаа аж.

Жагсаалтын удаах байрт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, “Билл Гейтс” сангийн тэргүүн Мелинда Гейтс, “Женерал моторс” компанийн захирал Мэри Барра, “Fidelity” хөрөнгө оруулалтын компанийг байгуулсан Эбигел Жонсон, “Youtube” компанийн тэргүүн Сьюзан Войжицки, Испанийн “Сантандер” банкны захирал Ана Патрисия Ботин, “Lockheed Martin” компанийн Мэрилин Хьюсон, IBM компанийн Жинни Рометти нар багтжээ.

Харин Их Британийн хатан хаан II Элизабета 23, АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп 24, Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар Китарович 47, БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань 65, Хиллари Клинтон 67, Серена Уильямс 79 дүгээр байрт багтсан байна. Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг 2004 оноос эхлэн жил бүр нийтэлжээ.

Нөлөө бүхий эмэгтэйчүүдийг бизнес, санхүү, медиа, улс төр, нийгэм, төрийн бус байгуллага, технологийн салбараас тодруулдаг. Энэ жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан болон нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөөг нь харгалзан үздэг аж.

Т.Зулсар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)