БНХАУ “iPhone”-ийг худалдах, импортлохыг хориглолоо

БНХАУ “Qualcomm” компаний гомдлын дагуу “iPhone”-ийг худалдах, импортлохыг хориглолоо. Гэхдээ уг хориг нь “iPhone XS”, “iPhone XS Plus” болон  “iPhone XR”-т хамаарахгүй аж.  АНУ-ын микрочип үйлдвэрлэгч “Qualcomm”  компани "iPhone"-ийг БНХАУ-д борлуулах болон үйлдвэрлэхийг хориглуулахын тулд "Apple"-ийн эсрэг өнгөрсөн оноос хойш гомдол гаргаад байсан юм. Тус компани “Аpple”-ыг “iPhone 6S”, “iPhone 6S Plus”, “iPhone 7”, “iPhone 7 Plus”, “iPhone 8”, “iPhone 8 Plus”, “iPhone X” загварын утсаа гаргахдаа хоёр патентын эрхийг нь зөрчсөн гэж үзэж байгаа юм. Уг патент нь зургийг янзалж хэмжээг нь өөрчлөх, аппликейшнуудыг цэгцлэх зэрэг үйлдлийнх аж. Харин “Apple” компанийн зүгээс “Qualcomm”-ыг олон улсын шүүхээр хэрэгсэхгүй болгосон болон огт эзэмшиж байгаагүй патентын эрхийн төлөө заргалдаж байгаа гэж үзэж байгаа. Улмаар “Qualcomm”-ын эсрэг шүүхдэхээ мэдэгдсэн бөгөөд Хятадын шүүхээс шийдвэрээ эргэн харахыг хүссэн байна. Ажиглагчид Хятадыг “Qualcomm”-ын гомдлыг хүлээн авахгүй гэж үзэж байсан юм. Гэвч шүүхийн шийдвэр олны гайхшралыг төрүүлсэн бөгөөд үүнд Америкийн захиалгаар Канад Хятадын “Huawei” компаний санхүүгийн менежер Мэн Ванзоуг саатуулсан нь нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ байдлаараа хоёр орон гурван сарын дараа гэхэд тохиролцоонд хүрч чадахгүй бол Америк Хятадын бүх импортын бараанд татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэн юм.
                                                                                                                                                             

   Г.Эрхэс 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)