Өсвөрийн бөхчүүд Якутад таван медаль хүртжээ
- 2018-12-14
- Байгаль орчин
- 0
Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор өсвөр үеийн 13 тамирчин ОХУ-ын Якутад хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ. Тэгвэл манай өсвөрийн тамирчид энэ сарын 11-12-нд Сахад болсон ЗХУ-ын спортын мастер Борис Борисовын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн ОУТ-д оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Тодруулбал, 2002-2003 оны 48 кг-ын жинд Н.Очир-Эрдэнэ, 92 кг-д Э.Уугангэрэл алт, 110 кг-д Т.Итгэлт мөнгө, 55 кг-д Г.Энхням, 80 кг-д Б.Ганжигүүр нар хүрэл медалийн эзэн болжээ.
Б.Заяа
Сэтгэгдэл (0)