Ази, Номхон далайн иргэдийн хөрөнгө европынхноос 10 хувиар илүү өснө
- 2018-12-15
- Дэлхий
- 0
Энэ онд Ази, Номхон далайн бүсийн иргэдийн хувийн хөрөнгийн хэмжээ европынхноос 10 хувиар өсөх хандлагатай байгаа ажээ. Үүнд “BREXIT”-тэй холбоотой Европын эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал голлон нөлөөлж байгаа тухай "Boston Consulting Group" мэдэгдлээ. 2017 онд Европын иргэдийн хувийн хөрөнгө 3.2 хувиар өсч бусад бүс нутгаас хамгийн бага өсөлт үзүүлсэн. Харин Ази, Номхон далайн орнуудынх 9.5 хувиар өсч, 38.4 их наяд ам.доллар болсон байна.Энэ үзүүлэлт 2017 онд 41-ээс 42.3 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа юм. "Boston Consulting Group"-ийн мэдээлснээр 2016-2021 онд 100 сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийн хэмжээ хамгийн багадаа жилийн 9.1 хувиар өсөх ажээ. Түүнчлэн 2016 онд Ази, Номхон далайн хөрөнгө оруулагчид дэлхийн нийт оффшор хөрөнгөд 2.9 их наяд ам.доллар оруулсан нь хамгийн том эх үүсвэр нь болжээ. Тодруулбал Сингапур, Хонконгийн гаднаас татах хөрөнгийн хэмжээ Швейцариас хоёр дахин их байна. Мөн ирэх дөрвөн жил Зүүн Өмнөд Азийн эдийн засаг улам тэлэх төлөвтэй байгаа учир гаднын чинээлэг иргэд Азид хөрөнгөө оруулах урсгал нэмэгдэнэ гэж "Boston Consulting Group" үзжээ. Сингапурын эдийн засаг аюулгүй, тогтвортой байгаа юм.
Энэ хүрээнд 2021 он хүртэл Сингапурын оффшор хөрөнгийн хэмжээ жилд дунджаар найман хувь өсөх төлөвтэй байна. Хонгконгийнх ч мөн долоон хувиар нэмэгдэж Швейцариас хоёр дахин их өсөлт үзүүлэхээр байна. Швейцарь дэлхийн номер нэг "Оффшор хөрөнгийн менежментийн төв"-д тооцогддог бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 2.4 их наяд ам.доллартай тэнцэж байгаа юм.Энэ онд Ази, Номхон далайн бүсийн иргэдийн хувийн хөрөнгийн хэмжээ европынхноос 10 хувиар өсөх хандлагатай байгаа ажээ. Үүнд “BREXIT”-тэй холбоотой Европын эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал голлон нөлөөлж байгаа тухай "Boston Consulting Group" мэдэгдлээ.
2017 онд Европын иргэдийн хувийн хөрөнгө 3.2 хувиар өсч бусад бүс нутгаас хамгийн бага өсөлт үзүүлсэн. Харин Ази, Номхон далайн орнуудынх 9.5 хувиар өсч, 38.4 их наяд ам.доллар болсон байна. Энэ үзүүлэлт 2017 онд 41-ээс 42.3 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа юм. "Boston Consulting Group"-ийн мэдээлснээр 2016-2021 онд 100 сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийн хэмжээ хамгийн багадаа жилийн 9.1 хувиар өсөх ажээ. Түүнчлэн 2016 онд Ази, Номхон далайн хөрөнгө оруулагчид дэлхийн нийт оффшор хөрөнгөд 2.9 их наяд ам.доллар оруулсан нь хамгийн том эх үүсвэр нь болжээ.
Тодруулбал Сингапур, Хонконгийн гаднаас татах хөрөнгийн хэмжээ Швейцариас хоёр дахин их байна. Мөн ирэх дөрвөн жил Зүүн Өмнөд Азийн эдийн засаг улам тэлэх төлөвтэй байгаа учир гаднын чинээлэг иргэд Азид хөрөнгөө оруулах урсгал нэмэгдэнэ гэж "Boston Consulting Group" үзжээ. Сингапурын эдийн засаг аюулгүй, тогтвортой байгаа юм. Энэ хүрээнд 2021 он хүртэл Сингапурын оффшор хөрөнгийн хэмжээ жилд дунджаар найман хувь өсөх төлөвтэй байна. Хонгконгийнх ч мөн долоон хувиар нэмэгдэж Швейцариас хоёр дахин их өсөлт үзүүлэхээр байна. Швейцарь дэлхийн номер нэг "Оффшор хөрөнгийн менежментийн төв"-д тооцогддог бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 2.4 их наяд ам.доллартай тэнцэж байгаа юм.
C.Ичинхорлоо
www.unen.mn
Сэтгэгдэл (0)