Дэлхийн банк уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 200 тэрбум ам.доллар зарцуулна
- 2018-12-17
- Дэлхий
- 1
Энэ сарын 2-нд Польшийн Катовице хотноо эхэлж, хоёр долоо хоног гаруйн хугацаанд үргэлжилсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн 24 дүгээр бага хурал өндөрлөлөө. Өнгөрсөн баасан гарагт өндөрлөх хуваарьтай байсан бага хурлын үеэр талууд зөвшилцөлд хүрч чадахгүй байсны улмаас хурлын хугацааг сунгахад хүрчээ. Ингээд өнгөрсөн бямба гарагийн орой дэлхийн 190 гаруй улсын төлөөлөгч 2015 оны Парисын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тохиролцжээ. Уг баримт бичгийн дагуу дэлхийн бүх улс орон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад гаргасан хүчин чармайлтынхаа тухай тайлагнахаар болж, анхны тайлан мэдээг 2024 оны эцэс гэхэд ирүүлсэн байхаар тохиролцсон байна. Нэмэлтээр оруулсан дүрэм журмуудыг 2020 оноос эхлэн мөрдөж эхлэх бөгөөд гарын үсэг зурсан бүх талууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар болжээ. Үүнээс гадна Дэлхийн банк ойрын таван жилд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 200 тэрбум ам.доллар гаргана гэдгээ мэдэгдэж, улс орнууд цаг уурын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож байгааг санхүүжүүлэх том төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Парисын уур амьсгалын асуудлаарх тохиролцоо бол 2015 онд дэлхийн 194 орон гарын үсэг зурсан уур амьсгалын анхны тохиролцоо юм.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/science-environment-46582025
С.Хорлоо
Сэтгэгдэл (1)
судлаач (64.119.24.225)
Манай орон энэ хөтөлбөрийн санхүүлтаас авах бэлгэлэээ хийх хэрэгтэй юм бөйна шүү. үгүй ядаж : тэрбум доллар аваад нүүрс боловсруулах үйлдвэрүүдээ баримаар байна шүү