Оросын оны шилдэг улстөрчөөр Владимир Путин тодорлоо

Оросууд оны шилдэг улстөрчдөө тодруулжээ. Энэ жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар тэргүүлжээ. “Олон нийтийн санаа бодол” төрийн бус байгууллагаас явуулсан санал асуулгаар “Оросын улстөрчид болон нийгмийн зүтгэлтнүүдээс та хэнийг оны хүнээр сонгох вэ” гэсэн асуултыг олон нийтэд тавьсан байна.  

Санал асуулгад оролцсон хүмүүсийн 29 хувь нь Владимир Путинийг, долоон хувь нь Сергей Лавровыг сонгожээ. Оросын Либерал-Ардчилсан намын дарга Владимир Жирновскийд дөрвөн, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд  гурван, “Лениний нэрэмжит Зөвлөлтийн хөдөө аж ахуй” үйлдвэрийн захирал Павел Грудининд хоёр хувь нь саналаа өгчээ. Мөн санал асуулгад оролцсон хүмүүсийн  17 хувь нь “Тийм улстөрч байхгүй” гэсэн хариултыг сонгожээ. Харин 34 хувь нь хариулт өгөөгүй байна. Санал асуулгыг арванхоёрдугаар сарын 8-9-ны хооронд ОХУ-ын 53 субъектийн 104 суурингийн 1500 хүний дунд явуулсан байна. 

Б.Заяа

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)