БНХАУ интерполд бүртгэлтэй 55 дахь авлигачаа эргүүлэн авчирчээ
- 2018-12-18
- Дэлхий
- 6
БНХАУ Шинэ Зеландын хууль сахиулах байгууллагын тусламжтай интерполын “улаан зуутын” жагсаалтад багтсан 55 дахь авлигачийг эх орондоо буцаан авчирсан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Хятадын Коммунист намын сахилга батын төв хорооны мэдээлснээр 55 дахь авлигач нь Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны дэд дарга Цян Лэй ажээ.
Цян Лэйг авлигын гэмт хэрэгт буруутгах үед тэрбээр Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны дэд дарга, БНХАУ-ын автомашин үйлдвэрлэлийн олон улсын худалдааг дэмжих хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 2007 оны дөрөвдүгээр сард Цян Лэй Шинэ Зеланд руу зугтаж, мөн оны тавдугаар сард Бээжин хотын Сичэн дүүргийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж, зургадугаар сард түүнийг баривчлах зөвшөөрөл авчээ.
2007 оны долдугаар сард Интерпол Хятад Улсын хүсэлтээр Цян Лэйг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгааг зарласан байна. 2015 оны дөрөвдүгээр сард Хятад улс хилийн чанад руу оргон зугтсан авлигачдыг, намын гишүүдийг баривчлах, эх оронд нь эргүүлэн авчрах “Тэнгэрийн тор” нэртэй нийт үндэстнийг хамарсан кампанит ажиллагаа эхлүүлсэн. Хятадын эрх баригчид авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа, эрэн сурвалжлагдаж байгаа 100 хүний нэрийг Интерполд өгөөд байгаа юм. БНХАУ “Тэнгэрийн тор” ажиллагааг эхлүүлснээс хойш дэлхийн 120-иод орноос 4.8 мянга гаруй авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг эргүүлэн авчирчээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаар Хятад Улсад авлигын эсрэг өргөн хэмжээний тэмцэл эхэлсэн. Тэр цагаас хойш 1.5 сая гаруй түшмэлүүд намын сахилга бат зөрчсөн болон авлигын хэргээр шийтгэл аваад байна. Бээжин оргосон авлигачдаа эргүүлэн авчрах талаар гадны улс орнуудтай байнга идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа юм.
Б.Заяа
www.unen.mn
Сэтгэгдэл (6)
(183.177.97.70)
goe yum oo
(103.111.68.3)
УДАХГҮЙ УДАХГҮЙ, ЭХЛЭЭД ДОТОРОО БАЙГАА ХЭДИЙГ БАРИАД АВААДАХЯАА,,,ДАРАА Нь,,,
эрдэнээ (66.181.169.66)
монгол ийм болсон цагт л хөгжинө Эба-г хамсаатны хамт баривчлах хэрэгтэй,,,,
(202.9.45.80)
С.Баяр,сахал Эрдэнэбилэг,Бадамжунай нарыг монгол хэзээ баримчлах бол оо....
зочин (202.9.45.160)
Манайд ингэдэг ч болоосой.Талбай дээр нэг хэсгийг нь дүүжлэхэд л төр цэвэршинэ.Ингээгүй цагт төр засаг бузартсаар байна.
(103.111.68.3)
монголоос Баярцогт гэдэг хулгайчаа хэзээ авч явах вэ
Хоосон байна
Хоосон байна