Сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангасан анхны улс Коста Рика

Коста-Рика улс өнгөрсөн  зургадугаар сарын 16-наас есдүгээр сарын 2-ныг хүртэлх 76 хоногийн хугацаанд нүүрстөрөгчид суурилсан түлш хэрэглэхээс бүрэн татгалзаж, усан цахилгаан станц, газрын гүнийн дулаан, нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчээр эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангасан байна. Наймдугаар сард нийт цахилгаан эрчим хүчний 80 орчим  хувийг усан болон  цахилгаан станц үйлдвэрлэсэн бөгөөд энэ онд хур тунадас их унасан нь үүнд нөлөөлжээ. Өнгөрсөн онд тус улс  299 хоногийн турш зөвхөн ганц сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг хангаж байсан юм.

 Ийнхүү зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр  цахилгаан эрчим хүчний бүх хэрэглээгээ хангахад нь  тус улсын хүн ам болон цахилгаан бага хэрэглэдэг нь нөлөөлсөн байна. Тодруулбал, Төв Америкийн энэ улс ердөө 4.9 сая хүн амтай ажээ. Латин Америк болон Карибын тэнгисийн эдийн засгийн комиссоос гаргасан тайланд дурдсанаар, 2015 онд Коста-Рика Улс 10 713 ГВв цахилгаан  эрчим хүч хэрэглэжээ. Энэ нь АНУ-тай харьцуулахад 373 дахин бага үзүүлэлт юм.  АНУ өнгөрсөн онд бараг дөрвөнсая ГВт  цахилгаан эрчим хүч хэрэглэсэн байна. Коста Рика нь ногоон хөгжлийг дэмждэг бөгөөд 2021 он гэхэд нүүрс хүчлийн давхар исэл огт ялгаруулахгүй болох зорилтыг 2009 онд тавьж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Түүнчлэн Коста Рикачууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, усны эрчим хүчнээс хэт хараат болох эрсдлээс сэргийлэхийн тулд газрын гүний эрчим хүчийг хөгжүүлэх 958 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

С.Анирлан 

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • а яа яа (202.179.24.24)

    2018-12-18

    монголын луужин улс