Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Тодруулбал, 09.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн саналын дагуу Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулах асуудлыг хэлэлцэх юм.

10.00 цагт Ёс зүйн дэд хорооны хуралдаж, ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд зээл авсан асуудал болон “60 тэрбум”-ын хэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. 

Б. Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)