Газрын тосны үнэ гурван өдөр дараалан буурлаа

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ гурван өдрийн арилжаа дараалан буурчээ. АНУ-д нефтийн олборлолт нэмэгдэж, нөөц нь ихэссэнээс үүдэн зах зээлд нийлүүлэлт хэт давамгайлна гэсэн болгоомжлолын улмаас нефтийн үнэ нэг гаруй хувиар унасан байна. Өчигдрийн арилжаагаар умард тэнгисийн “Брент” маркийн нефтийн ирэх хоёрдугаар сарын захиалга худалдааны үнэ 1.36 хувиар буурч, нэг баррель нь 58.8 ам.доллар болжээ.

Харин Америкийн баруун Техасын нефтийн үнэ 1.35 хувиар доошилж, баррель нь 49.52 ам.долларт хүрсэн байна. Дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт хэт давамгайлж болзошгүй эрсдлээс болгоомжлох хандлага “хар алт”-ны үнэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл болж байна. “Кушинг” агуулах дахь АНУ-ын нефтийн нөөцийн хэмжээ энэ сарын 11-14-ний хооронд нэг сая баррелиас давсан тухай мэдээ үнэ эрчтэй буурахад гол түлхэц үзүүлснийг шинжээчид онцолж  байна. 

С. Анирлан 

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)