Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн хэмжээнд 2018 оны XII сарын 3-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6750 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 25 төгрөгөөр (0.3%), үхрийн цул махны үнэ 70 төгрөгөөр (0.7%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.

Нийслэлийн статистикийн газрын үнийн судалгаагаар  өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр (1.0%) өсөж, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.194.176.117)

    2018-12-23

    ноос ноолуур махны ченжүүд бүгд Хятадыг гар хөл боолууд нь болчихоод 25 жил болж байх шигээ

  • зочин (103.194.176.117)

    2018-12-23

    Пиздаа Ченжүүд удахгүй махаа 15000 төгрөгөө шахахаас ч сийхгүй байна л да