ХБНГУ нүүрсний сүүлчийн уурхайгаа хаажээ
- 2018-12-25
- Дэлхий
- 0
ХБНГУ-д хар нүүрсний сүүлчийн уурхай хаалгаа барьж, нэгэн цагт тус улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр байсан 200 хилийн түүхтэй нүүрсний салбар гаднын хямд өрсөлдөгчийн эсрэг ялагдал хүлээлээ. “Prosper-Haniel” уурхайн 1500 ажилчин сүүлийн удаа уурхайн гүнээс хар алтны дээж авч, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт гардуулжээ.
Зургаан үеийн уурхайчдын хөдөлмөрийн үр дүн болох 150 жилийн настай гүний уурхайг агаарын бохирдлын асуудал бус, харин импортын хямд түлш ийнхүү үүдээ хаахад хүргэжээ. Уурхайн талбайд нөхөн сэргээх ажил ойрын хэдэн жил үргэлжлэх юм байна. Герман Улс хар нүүрсний сүүлчийн уурхайгаа хаасан нь нүүрснээс бүр мөсөн татгалзсан гэсэн үг биш юм. Чулуужсан түлш эрчим хүчний эх үүсвэрийн 40 хувийг бүрдүүлсэн хэвээр байгаа бөгөөд тус улсад хүрэн нүүрсний олон тооны ил уурхай үйл ажиллагаагаа явуулдаг.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүднээс Герман Улс 2050 он гэхэд нүүрс төрөгчгүй орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд ХБНГУ-ын Засгийн газраас томилогдсон комисс нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзах төлөвлөгөөг ирэх жилийн хоёрдугаар сард танилцуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: www.dw.com
Б.Энх
Сэтгэгдэл (0)