АНУ-ын шүүх Пхеньянаар Отто Уормбиерын ар гэрт нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргалаа

Хойд Солонгост хоригдож байгаад  Америкт иргэж, ирээд удалгүй нас барсан Отто Уормбиерын ар гэрт  501 гаруй сая ам.долларын нөхөн төлбөрийг БНАСАУ-ын эрх баригчдаар төлүүлэх шийдвэрийг АНУ-ын Колумбын тойргийн шүүх  өнгөрсөн даваа гарагт гаргажээ. Энэ нь Хойд Солонгосын эдийн засгийн нийт хэмжээний дөрвөн хувьтай тэнцэх мөнгөн дүн юм. Тойргийн шүүгч Берил Хауэллийн гаргасан тогтоолоос үзвэл, нөхөн төлбөрийг Уормбиерийн эцэг эх Фредерик болон Синтия Уормбиерт төлөх ёстой байна.

Тэд шүүхийн шийдвэрийг БНАСАУ-ын эрх баригчдад танилцуулах ёстой аж. Суртал ухуулгын зурагт хуудсыг хуулж урсан хэргээр шийтгүүлж байсан 22 настай Отто Уормбиерийг Пхеньян 2017 онд АНУ-д буцаасан. Тэрбээр 17 сар БНАСАУ-д хоригдсон юм. Оюутан залуу Хойд Солонгосоос ирэхдээ хүндээр өвдсөн байсан бөгөөд ирснийхээ дараахан нас барсан. Уормбиер АНУ-д ирэхдээ тархиндаа хүнд гэмтэл авсанаас тархи нь ажиллагаагүй болсон байсан. Мөн зүүн хөл, шүдэндээ их хэмжээний гэмтэл авсан байсан бөгөөд түүний эцэг энэ бүгдийг  Хойд Солонгосын эрүүдэн шүүлтээс үүдэлтэй гэж үзэж байгаа юм.

Одоогоор Хойд Солонгосын талаас шүүхийн нэхэмжлэлд хариу өгөөгүй байна. Шүүх хуралд ч гэсэн Хойд Солонгосын талаас ямар ч төлөөлөл оролцоогүй байна. Оттогийн эцэг эх эхлээд нэг тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг Хойд Солонгосоор төлүүлэхийг шаардсан байна. Тэд Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарыг зургадугаар сард уулзахаас өмнөхөн дөрөвдүгээр сард шүүхэд гомдол гаргажээ.
 

Эх сурвалж: edition.cnn.com

                                                                                                                        Б. Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)